Украин томоохон хохирол амссан гэв

🕔 2022/09/04 13:08

Украин томоохон хохирол амссан гэв

Украины армийн өмнөд фронтод явуулж буй цэргийн ажиллагаа үргэлжилж, Украины талын довтлолгоо үргэлжилсээр байгаа ч их хэмжээний хохирол амссан. Оросын арми өдгөө Николаев мужийн засаг захиргааны хилийн Александровка орчим хүртэл давшив гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу орон нутгийн цагаар энэ сарын 2-нд хэллээ.

Мөн өдөр ТАСС агентлаг шинэ Каховка бүсийн цэргийн болон иргэний эрх баригчдын албаны нийтэлсэн мэдээнээс иш татан тэмдэглэхдээ, Украины арми өмнөд фронтын шинэ Каховкад Днепр мөрний эрэг дагуух үр тарианы агуулахыг их буугаар дэлбэлж, үр тариаг ихээхэн хохирол учрууллаа гэжээ. Харин Украины тал энэ сарын 2-ны өдөр мэдэгдэхдээ, Украины арми өнгөрсөн хоногт өмнөд фронтын Херсон бүсэд Оросын зэвсгийн агуулах, түлшний агуулах зэрэг объект руу довтолсон. Оросын армийн арын албанд үйлчилгээ хангадаг Днепр мөрнийг гатлах гурван гүүр бол Украины армийн чухал зорилт юм гэжээ.

 

CRI

скачать dle 12.0

Санал болгох