“Вэньтянь” бүхээгээс харагдах эх дэлхийн зургийг илгээжээ

🕔 2022/08/11 12:18

“Вэньтянь” хэмээх лаборатори бүхээгийг тойрог замын станцын “Тяньхэ” үндсэн бүхээгт холбосноор Хятадын сансрын станцын гаднах зургууд хэд хэдээр нэмэгджээ. Саяхан Хятадын сансрын станцынхан сансар дахь аяллын фото зургаасаа илгээсэн байна.

“Тяньхэ” бүхээгийн хэсгээс “Вэньтянь” лаборатори бүхээгийн нарны хавтан алгуурхан эргэх нь харагдах бөгөөд “Вэньтянь” лаборатори бүхээгээс харагдаж буй эх дэлхийг камерын дуранд буулгажээ.





Үүнээс гадна Хятадын сансрын станцад удахгүй шинэ бүхээг нэмэгдэх юм байна. “Мэнтянь” хэмээх лаборатори бүхээгийг бүтээх ажил нэгэнтээ дуусч, саяхан Вэньчаны сансрын хөөргөлтийн талбай руу зөөвөрлөжээ. Цаашид төлөвлөгөө ёсоор хөөргөлтийн бүсэд тус бүхээгийн төрөл бүрийн угсралт болон турших ажил өрнөнө гэж Хятадын олон улсын радио мэдээллээ.
скачать dle 12.0

Санал болгох