9-р сургуулийн 7в ангийн сурагчид зочлов
🕔 2016/05/12 16:17
Ихэвчлэн төрийн албан хаагчид, иргэд ирдэг аймгийн Нутгийн Удирдлагын ордонд өнөөдөр /2016.05.12/ нэгэн өвөрмөц зочид айлчилсан нь 9 дүгээр сургуулийн 7в ангийн сурагчид байлаа. Нийгмийн Ухааны хичээлийн багш н.Оюунбилэгийн өгсөн даалгаврын дагуу тэд аймаг, нийслэл, багийн засаг дарга нарын эрх, үүрэг, ажлын ялгааг олж мэдэхээр иржээ.
Аймгийн Засаг даргын орлогч Р.Эрдэнэбаяр сурагчдыг хүлээн авч тэдний асуултад хариулсан юм. Сурагчидтай "Хүүхэд хөгжлийн ордон” барих гэж байгаа болон ажил хүнийг голдоггүй, төрийн албан хаагч хүн ажилдаа үнэнч байх ёстой зэрэг сэдвээр ярилцсаны дараа "МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ” хуулийн тэдний даалгавартай холбоотой хэсгүүдийг хэвлэн өглөө.
Сурагчид тэднийг гололгүй хүлээн авсанд баярласнаа илэрхийлсэн юм.
скачать dle 12.0