МИАТ-ын хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхийг Сангийн сайд Л.Халтарт даалгажээ
🕔 2021/10/14 15:32
МИАТ ТӨХК 2021 оны эхний хагас жилд 35.2 тэрбумын алдагдал хүлээсэн учраас компанийн санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ гэсэн шийдвэрийг есдүгээр сарын 29-нд Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар мэдэгдэж байсан юм.
Дэлхий даяар тархсан цар тахлаас шалтгаалан 2020 оны хоёрдугаар сараас олон улсын нислэгийг зогсоосноор 315 нислэг гүйцэтгэн, тээвэрлэлтийн орлого тасарч, 2020 онд 58 тэрбум, 2021 оны эхний хагас жилд 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээн үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрсэн талаар Л.Халтар мэдэгдэж байв.
скачать dle 12.0