МИАТ-ийг үгүй хийсэн Л.Халтар “том” юм

🕔 2021/10/04 18:08

МИАТ ТӨХК-ийг дампуурлын ирмэгт очсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Гэвч үүний гол буруутан нь салбарын хариуцсан ЗТХ-ийн сайд Л.Халтар байтал шууд ковид-19 цар тахлаас боллоо гэх болсон.
Гүйцэтгэх захирал Д.Баттөр болон ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл нарын хэлж буйгаар тус компанийн алдагдал 100 орчим тэрбум төгрөгт хүрээд байна. Уг нь МИАТ-ийг үндэсний агаарын тээвэрлэгч компани гэдгээр нь төрөөс багагүй дэмжлэг үзүүлж, анхаарал хандуулдаг байсан. Гэвч цар тахлын үед үйл ажиллагаа нь хумигдаж, орлого нь тасалдсан гэх тайлбар өгч байгаа.
Дэлхий нийт хилээ нээж, энгийн амьдралдаа шилжиж байгаа энэ үед агаарын тээвэрлэгчид ч хэвийн ажиллах нөхцөл бүрдэж байхад монголчууд улам бүр доройтохоор зүтгэж байна.
Гүйцэтгэх захирал асан Д.Баттөр нь цар тахлын үед ч МИАТ-ийн алдагдлыг багасгахын тулд хөгжүүлэлтийн стратеги төлөвлөгөө гарган салбарын сайд Л.Халтартаа хэд, хэдэн удаа танилцсан байдаг. Харамсалтай нь ЗТХ-ийн сайд Л.Халтарт тэр нь чухал байгаагүй төдийгүй, мань хүн огтхон ч ойшоож үзээгүй гэнэ.
Уг нь Монгол Улс далайд гарцгүй, дэд бүтцийн хөгжил муутай, өргөн уудам газар нутагтай тул агаарын тээврийн салбар манай улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой салбар. Тиймээс ч 2013 онд "Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого"-ыг баталж байсан.
Гэтэл тухайн 2020 он дуусмагц алдагдлыг нь тооцоолон, хүлээж суусан хүмүүс хөдөлгөөнд орж буй нь энэ. Товчхондоо төрөөс бодлогоор дэмжиж ирсэн ч МИАТ сэхэл авахгүй нь хэмээн тооцоолж, тайлбарлаад хувьчлал хэмээх "АНГАЛ"руу түлхэх нь ээ.
Үнэн хэрэгтээ МИАТ төрийн компани учраас ТӨР өнөөдрийн үүссэн нөхцөл байдалд хариуцлага үүрч, үндэсний тээвэрлэгч үгүй хийж болохгүй гэдэг байр сууриа хадгалах ёстой. Гэтэл стратегийн чухал ач холбогдолтой энэ салбараа үгүй хийж, менежментийг нь өөрчлөх байтугай стратеги төлөвлөгөөтэй нь танилцаж үзээгүй Л.Халтар сайдын толгойг илээд, МИАТ-ийн дараагийн гүйцэтгэх захирлыг томилж суугаа нь эрхэм сайдын хэр "ТОМ" болохыг л харуулж байгаа юм.
Эх сурвалж: Erennews.mn
скачать dle 12.0

Санал болгох