ҮАГ: Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр шаардлага хангаагүй тул БУЦААЖЭЭ
🕔 2021/05/05 10:21

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.6-д нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцээгүй тохиолдолд нэг удаа засах боломж олгоно хэмээн заасны дагуу нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг холбогдох хуульд нийцүүлэн засварлуулахаар буцаан хүргүүлж байна.
Нэр дэвшигчдээс хуулийн шаардлагад нийцүүлэн ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газар дахин хянаж, 5 дугаар сарын 5-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.