Дээд шүүх МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг хэлэлцэнэ
Чуулганд 21 аймаг, есөн дүүргээс нийт 1019 төлөөлөгч оролцож, намын дүрэм мөрийн хөтөлбөрөө шинэчлэн баталлаа. Улмаар долдугаар сарын 16-нд Улсын дээд шүүхэд бичиг баримтаа хүргүүлсэн байдаг. Энэ ёсоор өнөөдөр Улсын дээд шүүх МАХН-ын хүсэлтийг хэлэлцэнэ. МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар "Намын ээлжит бус Их чуулганаас баталсан мөрийн хөтөлбөр, дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэхээр хуулийн хугацаандаа багтаан бичиг баримтаа хүлээлгэж өгсөн. Дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлт нь үг үсэг, утга найруулгын алдаагүй, өндөр хэмжээнд боловсруулсан гэдгийг тэмдэглэн хэлмээр байна. Улс төрийн намын тухай хуульд зааснаар намын дүрэм, мөрийн хөтөлбөр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг Дээд шүүх хянаж нягтлах ёстой. Намын дотоод асуудал тэдэнд ямар ч хамаагүй. Гэтэл улс төрийн зорилгоор манай намын өмнөх хүсэлтийг ёсоор болгоогүй. Гэсэн ч бид тэдний хүсэлтийг ёсоор болгож, ээлжит бус Их чуулганаа зарлан хуралдууллаа. Дахин улс төрийн захиалгатайгаар намын үйл ажиллагааг саатуулах ийм асуудал гарахгүй байх” гэж байв.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин