Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг цахимаар бүртгэх ажил бэлэн болжээ
🕔 2021/04/26 12:43

Авлигатай тэмцэх газраас нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах эрхийг https://meduuleg.iaac.mn/ цахим системд үүсгэн, уг мэдүүлгийг бүртгэж хүлээн авах үйл ажиллагааг хуульд заасны дагуу 2021 оны 05 дугаар сарын 03, 04-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэлийг хангаад байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсэгт заасны дагуу сонгуульд нэр дэвшигчийн цахим системд мэдүүлсэн ХОМ-ийг 2021 оны 05 дугаар сарын 24-нөөс эхлэн тус газрын цахим хуудсанд нээлттэй байршуулна.
АТГ-аас Сонгуулийн ерөнхий хороотой хамтран “Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч танаа” гарын авлагыг боловсруулж холбогдох хүмүүст хүргүүлээд байна.
скачать dle 12.0