Г.Баасан халдвар авсан гэх мэдээллийг үгүйсгэж, хариу нь хараахан гараагүй байна гэж мэдэгджээ
🕔 2021/03/25 15:11
Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангаас Covid-19 халдвар илэрсэн гэх мэдээлэл цацагдсан. Түүнтэй хамт 3-р сарын 19-нд Сүхбаатарын талбайд болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсон Монголын Ардчилсан холбооны гишүүд, дэмжигчдийг шинжилгээг өгөхийг анхааруулсан байв.
Албаны эх сурвалжаас өгсөн дээрх мэдээллийг Г.Баасан өөрөө үгүйсгэлээ. Тэрээр “Би гэртээ байна, зүгээр байна. PCR шинжилгээ 7-8 удаа өгсөн. Сүхбаатарын талбай дээр жагсаал хийсний дараа шинжилгээ өгсөн, хариу нь хараахан гараагүй байна.
Манай нөхөр Улсын төв гуравдугаар эмнэлэгт өнгөрөгч Бямба гаригт шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Өчигдөр дахин шинжилгээгээр эерэг гарсан. Тэгээд л би нэгдүгээр хавьтал гээд гэртээ тусгаарлагдаж байна.
Миний PCR шинжилгээний хариу эерэг гараагүй байхад “халдвар авсан” гэж ташаа мэдээлэл түгээж байна” гэжээ.
скачать dle 12.0