Солонгост коронавирусын халдвар авсан гэх Монгол иргэдийн талаар мэдээлэл өглөө
🕔 2020/03/14 12:54
Солонгос Улсад манай хоёр иргэн коронавирусын халдвар авсан тухай мэдээлэл өчигдрөөс нэлээд эрчтэй цацагдаад байна. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг албан ёсоор мэдээлэл өглөө.
Тэрээр "Манай улсын 28 настай иргэн Б Тэгү хотод хоёрдугаар сарын 23-нд ханиадны шинж тэмдэг илэрсэн тул дүүргийнхээ эмнэлэгт хандсан. Шинжилгээ өгөхөд 27-нд эерэг хариу гарсан. Гэхдээ тухайн дүүргийн эмнэлгээс манай иргэнд илэрсэн коронавирусын хэмжээ маш бага байсан учраас нэг удаагийн дуслын эмчилгээ хийгээд, гэрийн хорионд байх мэдэгдэл өгсөн. Тэгээд манай иргэн 14 хоног дуусгаад гуравдугаар сарын 6, 7-нд коронавирусын шинжилгээ өгөхөд хоёулаа сөрөг хариутай гарсан. Тиймээс манай иргэн эрүүл саруул, чөлөөтэй байгаа. Бас нэг иргэний хувьд бол өмнө нь коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон, гэхдээ Солонгосын эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн албан ёсны дүгнэлтээр элэгний хурц өрөвслийн улмаас нас барсан" гэлээ.
скачать dle 12.0