УИХ-ын дарга Г.Занданшатарын шинжилгээний хариу "сөрөг" гарчээ
🕔 2020/03/11 15:28
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2020 оны гуравдугаар сарын 06-ны өдөр ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч, Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар ирсэн ХБНГУ-ын “ASB” байгууллагын төлөөлөгчидтэй тэдний хүсэлтээр албан уулзалт хийсэн. “ASB”-гийн төлөөлөгчид “Аэрофлот”-ын онгоцоор ирэхдээ корона вирусийн халдвар илэрсэн Францын иргэнтэй хамт зорчсон аж. Тиймээс УИХ-ын дарга өчигдөр (2020.03.10) албан өрөөндөө тусгаарлагдан шинжилгээ өгчээ.
Өнөө өглөө гарсан шинжилгээний дүнгээр түүний хариу нь “сөрөг” үзүүлэлттэй гарсан байна.
скачать dle 12.0