“COVID-19” халдварын томоохон голомтуудыг хяналтад авчээ
Сүүлийн5-6хоногт тархалттай байгаа томоохон голомтыг хяналтад авсан тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Тухайлбал, “Х апартмент”,СХД-ийн21дүгээр хорооны худалдааны төв, Банк бус санхүүгийн байгууллага, гутлын цех, Элизабет хотхон зэрэгт гарсан том том голомт бүртгэгдсэнийг хяналтдаа авчээ.
Одоогоор өчигдөр бүртгэгдсэн БЗД-ийн36дугаар байр буюу16дугаар хорооллын орчим, Нийслэлийн “Амгалан” амаржих газар, “Цахиур төмөр” ХК-тай голомт идэвхтэй үргэлжлэн явагдаж байгаа аж. Ялангуяа “Монгол шир” ХК-тай холбоотой голомт үргэлжлэн139тохиолдол болжээ. Тэдний ажилчдаас20-иод хүн өвчилснөөр гэр бүл, найз нөхдийн хүрээнд халдвар тархсан байна.
Одоогоор ойрын хавьтал799, хоёрдогч хавьтал1551хүн байгаа аж.
скачать dle 12.0