Ойрын хавьтлын давтан шинжилгээгээр 10 хүнд коронавирус илэрч, нийт 801 тохиолдол боллоо

🕔 2020/12/01 11:49


ЭМЯ-наас мэдээлж байна. 
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, 11-р сарын 30-ны өдөр 12116  хүнд PCR шинжилгээ хийсэн. Үүн дотор 400 гаруй давтан шинжилгээ хийхэд 10 хүнээс коронавирус илэрсэн. Батцэнгэл суманд халдвар авсан иргэний гэр бүлийн хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.
Коронавирусийн халдвар бүртгэгдсэн зургаан аймаг, Улаанбаатар хотын голомтод халдварыг илрүүлэх, хавьтлыг тогтоох, хянах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна.
Улсын хэмжээнд коронавирусийн халдварын 801 тохиолдол батлагдсанаас дотоодын халдвар 358 болж байна. 
-Халдварын голомтуудыг хяналтдаа авч байна уу?
-Иргэн Д-гийн хавьтлыг хязгаарлаж, цэгцэлсэн. Төмөр замын халдвар, караокед орсон иргэдийн хавьтлуудыг олж, тогтоон хяналтдаа авсан.

скачать dle 12.0

Санал болгох