“Файзер”, “Астразенека” вакциныг энэ сард Монгол руу ачуулахаар төлөвлөөд байна
🕔 2021/02/16 10:09
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан КОВАКС хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан ахлах менежер Керри Гиинтэй энэ сарын 15-нд цахимаар хуралдаж, коронавирусний вакциныг Монгол Улсад нийлүүлэх явцын талаар мэдээлэл солилцлоо.
Тус хөтөлбөрийн хүрээнд “Файзер” вакцины 25 мянга 740 тун, “Астразенека” вакцины 163-276 мянган тунг вакциныг энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөөд байна.
Харин "Астразенека” вакциныг ДЭМБ-аас яаралтай хэрэглэх вакцины жагсаалтанд оруулж батлагдмагц, гуравдугаар сарын дунд үеэс Монгол Улс руу эхний ачилтыг хийхээр зорьж ажиллаж байгаагаа ахлах менежер Керри Гиин илэрхийллээ.
скачать dle 12.0