ЭМЯ: 354 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

🕔 2020/09/03 12:00

ЭМЯ-аас коронавирус халварын тархалтын талаар ээлчилж мэдээлэлийг хийлээ. 
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:   "Есдүгээр сарын 2-ны өдөр улсын хэмжээнд нийт 354 хүнээс авсан сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан 306 тохиолдол байна. Үүнээс 296 /96.7%/ хүн эдгэрсэн, Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 21, гэрийн ажиглалтад 46, ажиглалт тусгаарлалтын хугацаа нь дууссан 229 хүн байна.
Шинжилгээнд хамрагдсан хүмүүс:
  • Наймдугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 267 хүний давтан
  • Тусгаарлах байранд буй 9 хүний давтан
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан 75 хүний давтан
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 7 хүний давтан
  • Замын-Үүд суманд тусгаарлагдсан 79 хүний давтан
  • Сувиллын ажиглалтад байгаа 16 хүний давтан
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолоочийн шинжилгээнээс тус тус коронавирус илрээгүй.
У.МАНДАХ

скачать dle 12.0

Санал болгох