Эрүүлжүүлэхээс НӨАТ-ын баримт нэхжээ

🕔 2016/04/01 13:55

Эрүүлжүүлэхээс НӨАТ-ын баримт нэхжээ

 

НӨАТ-ын баримтын сугалаагаар иргэд 20 мянгаас 100 сая төгрөг хожиж байгаа. Хэрэгжиж эхэлснээсээ хойш иргэдийн дунд хэрхэн баримтаа бүртгүүлэх, баталгаажуулах, хожсон мөнгөө хаанаас, хэзээ авах зэрэг олон асуудал үүсгэсэн.

Харин иргэд одоо л НӨАТ-ын баимтын тухай ойлгож эхэлсэн үү гэлтэй орсон газар бүрээсээ баримт нэхэх болжээ. Жишээлбэл, нэгэн шөнийн цэнгээний газраар 100 гаруй мянгад үйлчлүүлсэн хэдэн залуус баримт өгсөнгүй хэмээн маргаан үүсгэж, тэр нь сүүлдээ зодоон цохион болсон сурагтай.

Мөн саяхан нэгэн залуу эрүүлжүүлэхээс НӨАТ-ын баримт нэхжээ. Учир нь тэрээр согтуу эрүүлжүүлэхэд хоноод, маргааш нь гарах гэж төлсөн мөнгөнийхөө баримтыг нэхсэн байна. 

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

скачать dle 12.0

Санал болгох