А.Амбасэлмаа: Түргэвчилсэн оношлуур 100-д хоёр алдах магадлалтай

🕔 2020/11/17 16:24


УОК-оор шийдвэрлэсэн асуудлыг танилцуулж сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Хилийн чанадад 3800 гаруй хүн хүсэлтээ өгөөд байна. Гадаад харилцааны яам, Консулын газар судалгааг нэгтгэж байна. Засгийн газарт танилцуулна. Зарим банкууд тодорхой хэмжээгээр ажиллах зөвшөөрлөө авсан.  Мөн халамж, хүүхдийн мөнгө олгож эхэлсэнтэй холбоотойгоор орон нутагт банкууд хэвийн ажиллаж байна. Нийслэлд зарим банк тодорхой цаг хугацаагаар ажиллах хүсэлтийг өгсөн. Зуслангийн хувьд тухайн дүүрэгт амьдардаг иргэн зусландаа ирж, очих нь нээлттэй.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сэлэнгэд хүмүүс бөөгнөрсөн. Нөхцөл байдал хүнд байна. Бүх хүнийг түргэвчилсэн тестээр оношилж тусгаарлаж байна. Түргэвчилсэн шинжилгээгээр 100 тохиолдлын хоёрт нь алдах магадлалтай байдаг” гэв. Мөн дөнгөж сая Дарханд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол коронавирусын халдвар гэдэг нь батлагдсан байна.  
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0

Санал болгох