Сүрьеэгээр өвчлөгсдийн тоо нэмэгдэхвий хэмээн ДЭМБ болгоомжилж байна

🕔 2020/09/18 18:45

МОСКВА
. /TASS/. Европт сүрьеэгээр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгаад Дэлхийн эрүүл мэндийн байгууллага түгшиж байна хэмээн тус байгууллагын ОХУ дахь төлөөлөгч Мелита Вуйнович мэдэгджээ. 
"Оны эцэс гэхэд сүрьеэгээр өвчлөгсдийн тоо нэмэгдэж, сүрьеэ өвчин дэгдэж болзошгүй гэдэгт ДЭМБ санаа зовниж байна. Үүнийг анхааруулах хэрэгтэй. Халдварт өвчин дэгдэхээс сэргийлэхийн тулд европын орнууд эрүүл мэндийн салбарт төдийгүй улс төрийн түвшинд арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ оны эхний хагас жилийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад сүрьеэгийн тохиолдол харьцангуй бага илэрсэн хэдий ч энэ нь өвчтөнүүдийн тоо багассан гэсэн үг биш юм. Учир нь коронавирусний цар тахлын улмаас энэ өвчний оношлогооны систем зогсонги байгаа" хэмээн Вуйнович хэлэв. Өвчтөнүүдийн 15 хувьд нь сүрьеэ байгааг илрүүлж чадахгүй бол хожим нь өвчтөнүүдийн тоо 30 хувьд хүрч магадгүй юм гэдгийг ДЭМБ-ын төлөөлөгч тайлбарлажээ.
 
 
Э.АянзаяаЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Санал болгох