Ирэх даваа гаригаас хүүхдийн автобус явж эхэлнэ

🕔 2020/09/17 13:50



Үндэсний номын баяр 28 дахь удаагаа  энэ сарын 18-20-нд Д.Сүхбаатарын талбайд “Хэл, соёл оюун санааны тусгаар тогтнол” уриатайгаар болох гэж байна. Номын баярын албан ёсны нээлт 19-ний 11:00 цагт улс даяар нэгэн зэрэг эхэлнэ. “Номын баяр-бидний баяр” онлайн ярилцлага, номын үзэсгэлэн, худалдаа, шинэ номын танилцуулга шоу, "Ном бид 2" бүх нийтийн хөдөлгөөн, “Танай дүүрэгт-Таны дэргэд” уриан дор тусгай хөтөлбөрийн дагуу ном солилцоо, зохиолч уншигчдын уулзалт, номын баатруудын театрчилсан тоглолтыг зохион байгуулна. Үүнээс гадна харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайл номын үйлчилгээ үзүүлэх, ном, хэвлэлийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн асуудлаар болон утга, зохиол шүүмж судлалыг хөгжүүлэх чиглэлээр Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран нэвтрүүлэг, хэлэлцүүлэг зэрэг олон талт үйл ажиллагаа болно.

Эх сурвалж:www.polit.mn                  




скачать dle 12.0

Санал болгох