Өмнөговь аймаг сум бүрт Хөдөө аж ахуйг дэмжих үйлдвэр байгуулж, ажилттай хэрэгжүүлж байна

🕔 2020/09/14 14:41
2019 оныг Өмнөговь аймгийн хэмжээнд ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРЖИЛТИЙН ЖИЛ болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд 9 суманд арьс нэхий, 2 суманд оёдлын үйлдвэр, 2 суманд эсгийний үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлсэн. 
Тус аймгийн Цогт-Овоо сум дахь арьс нэхийний үйлдвэр нь 2017 онд байгуулагдаж, 2019 оноос үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн. Үнэгүйдээд байгаа арьс, нэхийг худалдан авч боловсруулан хэрэглэгчдэд худалдаалдаг.
Боловсруулсан арьс нэхийг ихэвчлэн малчид худалдан авдаг. Мөн Улаанбаатар, Дундговь аймгаас захиалга ирдэг байна.
Сум бүрт энэ жишгээр үйлдвэр, цехийг байгуулснаар ажлын байр нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа юм.Түүнчлэн үйлдвэрлэл үйлчилгээ сайжирна гэдгийонцолж байна. 
 
 
 
 
скачать dle 12.0

Санал болгох