Улсын Их Хурлын гишүүд “Дархан Нэхий” ХК-ийн ажилтнуудтай уулзав

🕔 2017/06/14 08:25

Улсын Их Хурлын гишүүд “Дархан Нэхий” ХК-ийн ажилтнуудтай уулзав

 

Улсын Их Хурлын гишүүдийн иргэдтэй хийх уулзалт 1972 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа Монгол Улсын арьс ширний салбарын тэргүүлэх үйлдвэр болох "Дархан нэхий” ХК-д боллоо.

"Дархан нэхий” ХК нь эдийн засаг хүндрэлтэй нөхцөлд ч иргэдийг ажлын байраар хангаж, үйлдвэрлэлээ хэвийн явуулж улс орныхоо эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа цөөхөн хэдэн байгууллагуудын нэг билээ.Манай улсын хувьд ОХУ-д арьс шир, нэхий эдлэлийн бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй татвараар оруулах боломж нээгдсэн учраас тус байгууллагад ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж байгаа юм.

Эдийн засгийн уналтыг зогсоосон хэдий ч өсгөх үү, дахин унагах уу гэдэг хариуцлагатай мөч тулгараад байгаа учраас Засгийн газрын зүгээс ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ хүрээнд  манай улс хөдөө, аж ахуйн салбараа түлхүү хөгжүүлж ноос ноолуур, арьс ширээ боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ач холбогдол ихээхэн өгөх ёстой. Мөн Эрдэнэтийн үйлдвэр зэсийн бэлдэц хийж дэлхийн зах зээлд гаргавал 2025-2030 он гэхэд хөгжингүй орны хэмжээнд хүрэх боломж байгаа гэсэн тооцоо судалгааг эрдэмтэд гаргажээ.

М.Гүнжилхам

скачать dle 12.0

Санал болгох