Гашуунсухайт Цагаан хад боомтод дахин нэг нүүрс тээврийн жолооч амь насаа алдлаа

🕔 2020/08/07 17:16
117329241_1407027426163368_6507645692378223912_oӨмнөговь аймгийн Гашуунсухайт Цагаан хад боомтод энэ сарын 6-ны өдөр нүүрс тээврийн жолооч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Гэвч өчигдөр буюу наймдугаар сарын 7-нд Цагаан хад боомтод дахин нэг нүүрс тээврийн жолооч амиа алджээ. Өмнөговь аймгын иргэдийн яриагаар амиа алдсан жолоочыг өндөр халуурч улмаар эмнэлэгт хүргэгдэх үедээ нас барсан хэмээсэн бол онцгой байдлын албаныхан сэжигтэй тохиолдол хэмээн үзэж худалдаа үйлчилгээний газруудыг болон бусад хөл хөдөлгөөнтэй гудамж, талбайг хаажээ.
Нүүрс тээвэрт явдаг бусад жолооч нарын хувьд тээвэрт явалгүй хорь гаруй хоног машиндаа амьдарч байгаа тухайгаа хэлсэн юм. Олон хоногын турш халуун наранд, олон зуун машин дугаарлаж эрүүл мэнд, амь насаа алдсаар байна.
Наад зах нь Цагаан хад боомтод эрүүл ахуйн ямар ч шаардлага хангах зүйл байхгүй, хөдөлмөр хамгаалал гэсэн ойлголт ч алга.  Түйрэн тоосжилт элсэн шуурга нүүрсний хог бужигнаж боссон, дайн дажин, түймэр гамшиг тохиолдсон газар мэт байдалтай байна…
Энэ мэт аймшигтай нөхцөл байдалд нүүрс тээврийн жолооч нар тээвэрлэлт хийсээр, амь насаараа хохирсоор байна.
117161428_2874967902615194_1690655032355206820_o

116883714_4150646991675888_2690652118528695457_o

116877146_2874997399278911_3606582611053999626_o

116876891_4150646805009240_5964496761100175268_o

116798373_1407604366105674_6891616897495372084_o

116710596_1407692546096856_2879495051010383063_o

116704236_1407692579430186_2055419598658277683_o

116335483_2874967372615247_4449067925602108234_o

115439067_1407102389489205_4270030013932217721_o

116154192_1407032389496205_8350282825444784769_o

116264711_2874967725948545_2299305402803933333_o

ЭХ СУРВАЛЖ: FACT.MN
скачать dle 12.0

Санал болгох