Гамшгийн үед зарлан мэдээллэх дуут дохио ажиллана

🕔 2016/03/23 10:33

Монгол улсын Засгийн газрын 339, 340 дүгээр тогтоолын дагуу Гамшгийн үед зарлан мэдээллийн дохиогоор нэгэн зэрэг ажиллах сургалтыг жил бүрийн  3 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажиллуулж, гамшгийн үеийн бэлтгэл сургуулилт хийдэг. Энэ жил уг өдөр 24-нд тохиож байгаа бөгөөд  16:00 цагт улс даяар нэгэн зэрэг зохион явуулна.

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2016.03.22/ Дархан-Уул аймгийн телевиз, радио, сонин болон төрийн байгууллагуудын мэдээ, мэдээллийн мэргэжилтнүүдийн төлөөллүүдэд ОБГ-аас  мэдээлэл хийлээ. Сэтгүүлчид Гамшгийн үед зарлан мэдээллийн дохиогоор нэгэн зэрэг ажиллах сургалтыг иргэд, олон нийтэд урьдчилан мэдээллэх, сурталчилах, сургалтын үеэр болж буй үйл явдлыг сурвалжлах зэрэг томоохон үүрэгтэйгээр оролцох юм байна. Тус зарлан мэдээлэл нь төр, хувийн өмчийн хэлбэр харгалзахгүй бүх ААНБ-уудад үйлчилнэ.

Сургалтын бэлтгэл ажил болгож аймгийн хэмжээнд ашиглагдаж буй 11 ширхэг дуут дохиоллын бэлтгэл бэлэн байдлыг хангах, улирлын засвар үйлчилгээ хийхээр Онцгой байдлын газрын даргын удирдамжийн дагуу үзлэг шалгалтыг 3 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд 60 гаруй томоохон объекод хийсэн байна. Мөн Дуут дохио сонсогдохгүй байрлалд дохиололтой авто машин тойрон ажиллана. Энэ үеэр иргэд гэр болон албан тасалгаанаасаа задгай талбайд гарч зогсох ёстой юм. Энэ жилийн хувьд иргэдийн бичиг баримтаар бүртгэлжүүлэхээрээ  онцлогтой болно.


скачать dle 12.0

Санал болгох