Иргэний гомдлын дагуу хүнсний дэлгүүрийг торгожээ

🕔 2020/08/19 16:06
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Сонгинохайрхан дүүрэгт байрлах Их хошуу хүнсний дэлгүүрт хамааралтай гомдол иржээ. Гомдлын дагуу тус дэлгүүрт хяналт шалгалтыг хийсэн байна. 
Шалгалтаар хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ тус дэлгүүр нь холбогдох хууль, дүрэм, журам стандарт мөрдөж ажилладаггүй зөрчил  илэрчээ. Иймд тус аж ахуйн нэгжид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулахаар даалгавар өгч биелэлтэд хяналт тавин ажиллаж байгаа юм байна.


скачать dle 12.0

Санал болгох