Цагаан хадны хар амьдрал-Өдөр бүр нүүрс тээврийн жолооч амь эрсэдсээр байхуу?!

🕔 2020/08/13 10:02


Мэдээллийн Bolod.mnFact.mnTur.mn сайтын сэтгүүлчид 2020 оны наймдугаар сарын 8-10-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр, Гашуунсухайт- Цагаан хад суурьшлын бүсэд ажиллалаа. Биднийг очиход нүүргэлтсэн хар утаа, уртаас урт дараалал үүссэн нүүрс тээвэрчдийн цуваа, дуу чимээ, эмх замбараагүй байдал угтан авсан юм. Цагаан хаданд ажилласан хоёр өдөрт хоёр жолооч амь насаа алдлаа!!!
Нунтаг шороон дундуур алхвал шилбэ хавиар татах тоосонцор үүсч, нүд нээх аргагүй нарийн тоос манаран босох аж. Үнсэн саарал өнгөн дунд орших Цагаан хад орчимд эмх цэгц, эрүүл ахуйн байдал туйлдаа хүртэл алдагджээ. Зөвхөн үүгээр зогсохгүй хүний амь нас эрсдэх нь хэвийн үзэгдэл болсон гэхэд нэг их дэгсдэхгүй болов уу. Учир нь биднийг тус суурьшилд ажиллаж байх хоёр өдөрт дарааллан хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан.
Ер нь халуун өдөр машиндаа цус харваж, хүйтэнд кабиндаа хөлдөж амь насаа алдах тохиолдол сүүлийн үед ихэссэн гэдгийг жолооч нар ярьж байв. Эхний өдөр богинын тээвэрт явж байсан жолооч хэт халууны улмаас цус харваж нас барсан  бол  маргааш нь дахин “Энержи ресурс”  ХХК-ийн жолооч машиныхаа дугуйг сольж байгаад бие нь муудаж, Ханбогд сумын эмнэлэг рүү хүргэгдэж байх замдаа амиа алдсан гэх мэдээ Цагаан хад даяар яригдаж байлаа. Харамсалтай нь жолооч амь насаа алдсан хэрэг явдал болон бусад нөхцөл байдлын талаар хэвлэл мэдээллийнхэн бид бодит байдлыг газар дээрээс хүргэхээр ажилласан боловч холбогдох албаныхан нь бидэнд мэдээлэл өгөөгүй юм. Уг нь төр засаг нь хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй байвал нийгэмд элдэв цуу яриа гарахгүй, иргэд бодит мэдээллийг авах учиртай.  Монголын нүүрсийг үнэ цэнэтэй байлгаж эдийн засгийн өсөлт авчирч, экспорт, импортын үйл ажиллагааг зохицуулдаг газар бол Гаалийн ерөнхий газар, Гашуунсухайт боомт, Цагаан хадны гаалийн хилийн бүс юм. Гэтэл  халуун цэг дээр нь  ажиллаж байгаа  Онцгой, Цагдаа, Гаалийнхан “дээрээс зөвшөөрөл, бичиг авах ёстой, тушаал өгсний дагуу мэдээлэл өгнө, мэддэг дарга нар нь амарчихсан байна” гэх зэргээр “цоожтой авдар” шиг хандаж байв.
Ийнхүү холбогдох албаныхны амнаас мэдээлэл аваагүй ч бидний олсон мэдээллээр Цагаан хад орчимд хоёр хоног ажиллахад хоёр сайхан өрхийн тэргүүн ар гэрийнхнээ тэжээхийн тулд халуунд халж, хүйтэнд хөрж, үхэл, амьдралтай тэмцэж явсаар хань ижил, үр хүүхэд, хайртай бүхнээ орхин одсон юм. Аргагүйн эрхэнд шүд зуун тэсч яваа жолооч нарыг хараад өөрийн эрхгүй төр засагт гомдох сэтгэл төрж байсныг нуух юун.1253912541 12538“Цагаан хад”- ыг татан буулгая!!! Сүүлийн 10 жилд Монголын эдийн засгийн гол ачааг “хар алт”-ны экспорт нуруундаа үүрч яваа. Энэ алтыг нааш цааш нь хөдөлгөх гол цөм нь Гашуун сухайт хилийн боомт буюу Цагаан хад орчим. Үүнийг дагаад 10 мянга гаруй жолооч, байнгын болон явуулын иргэд нийт 15 000 гаруй хүн Цагаан хад суурьшлын бүсэд ажиллаж амьдарч байна. Олон жилийн тэртээд Цагаан хадад зэрэглээтэн харагддаг байсан уг газар өдгөө “хар хад” болон хувирч, алсаас манантсан хар утаа, тоос үзэгдэх болжээ. Тэнд байгаа иргэд цахилгаангүй, балар эртний хүн шиг амьдарч байна. Усанд орох талаар яриад ч хэрэггүй.
Уг нь Цагаан хадыг цахилгаанаар хангах төсөл олон жил яригдаж байгаа ч ажил бололгүй өдийг хүрчээ. Жолооч нар болон тэдний ар гэрийнхэн төр засгаас бодит шийдэл хүлээж цөхөрчээ. Арга ч үгүй биз. Хааяа төрийн том өндөрлөгүүд, салбарын сайд дарга нар нь “бодит байдалтай танилцаж байна” гэх нэрийн дор хүрэлцэн очиж, жолооч нарт хайр зарлаад, гоё сайхан амлалт өгөөд буцдаг гэсэн. Бидний хэлдгээр ёстой нөгөө “хошгоруулчихаад” буцдаг, сүүлдээ энэ байдал нь  хэвийн үзэгдэл болсон гэх.  Очер дугаараа хүлээсэн, залхсан жолооч нарын дунд архидалт газар авч, гэмт хэрэг “гаарч” байна.
Монголын Цагаан хад, Хятадын Ганц модны боомт өдөр, шөнө шиг ялгаатай. Уг нь бүтээгдэхүүнээ зарж байгаа тал нь илүү хөгжих ёстой. Гэтэл авч байгаа тал нь хөгжөөд байдаг. Хаяанд нь байгаа байгалийн баялаг өнөөдрийг хүртэл энэ газарт үр өгөөжөө өгсөнгүй, цаашдаа ч өгөх эсэх нь эргэлзээтэй. Үнэндээ ирээдүйгүй болсон гэхэд буруудахгүй байх. Зүгээр л хэдэн “халтар жолооч”-тойгоо хамт хаягдсан балгас болжээ.  Цагаан хад орчим энэ чигээрээ удвал тэнд өнөөдрийнхөөс ч илүү аймшигт дүр зураг хүлээж байгааг үгүйсгэхгүй.  Ирээдүйгүй болсон орхигдсон энэ боомтыг татан буулгаж, Бичигт, Шивээ овоо, Ханги зэрэг бусад ачаалал багатай боомтууддаа ачааллаа хуваая! Шивээ овоо, Бичигт, Ханги зэрэг нүүрс тээвэр хийж буй уурхай боомтууд өндөр цалин урамшууллаар тус бүр 200-300 машиныг  татахад л Таван толгой-Гашуунсухайтын  машины ачаалал эрс буураад ирнэ. Хятадын талаас өдөрт 400-500 машин хилээр оруулж байгаа нөхцөлд 3000 орчим машин одоогийн шууд уртын уртаараа явж байсан ч болохоор байгааг тэндэхийн тогоонд алба хашдаг олон хүн хэлж байсан. Гашуунсухайтыг чиглэсэн авто замтай зэрэгцэн орших энэ сууринг хөгжүүлэх үү, эсвэл хөсөр хаях уу гэсэн асуултын хариуг олон хүн хүлээж буй нь лавтай. Хөгжүүлнэ гэж олон ч жил хошгорууллаа. Хөгжүүлэхгүй бол бусад боомтууддаа анхаарлаа хандуулж, Цагаан хадыг татан буулгая!.12562 12561 12550 12549 12536Нүүрс буулгадаг Нафтын хашаануудыг татан буулгая!!! Тавантолгойн уурхайгаас Цагаан хадны хяналтын бүс хүртэл 210-215 км. Энэ замаар нэвт тээвэрлэлт хийвэл уртын урт тээвэр гэнэ. Харин Цагаан хадны хяналтын бүсээс хил гартал замыг богино тээвэр гэж ангилдаг. Цагаан хаднаас-Ганц мод хүртэл 20 км. Богино рейсийн тээврүүд Цагаан хаданд байх Нафтын хашаа гээчид ёс юм шиг нүүрсээ буулгаад эндээс дахин өөр машинд сэлгэн тээвэрлэж Гашуунсухайтын боомтоор хил гаргана. Нүүрсээ буулгаж буй компаниуд тус Нафтын хашаануудад хоногоор мөнгө төлөх ба цааш нүүрс ачих жолооч нар мөн дугаарлаж ачна. Үнэн хэрэгтээ тэрхүү нүүрс буулгаж, сэлгэж ачдаг Нафтын талбай гэгч нь хэрэггүй санагдлаа. Гаалийн хяналтаар овоглогдсон Нафтын хашаа нь цаанаа хэсэг бүлэг эрх мэдэлтнүүдийн  бас нэг мөнгө угаах хэрэгсэл гэмээр. Нафтын хашаанд нүүрс буулгаж, ачиж буй дүр зургийг харахад тэр хавийн газар нь тэр чигээрээ тортог болсон харагдана лээ. Үнэндээ Цагаан хадны тоосжилт, тортогт улам нэмэр нэмж байгаагаас цаашгүй, жолооч нар ч хэлж байсан. “Цагаан хаданд ганц хэрэггүй зүйл энэ Нафтын хашаа, энэ хашааны цаана бас нэг безнес явж байгаа байх даа” хэмээн ам уралдуулан ярьж байна лээ. Нафтын талбайг хааснаар том мөнгө хийж байсан хэдэн хүний орлого л нам зогсож мэдэх юм.  Бусдаар жолооч нар болон Монголын эдийн засагт алдагдал хүлээх юм байхгүй болов уу. Нүүрс буулгаж, буцааж ачдаг Нафтын хашаа гэгч чухам ямар ашигтай вэ гэж холбогдох албанынхнаас асуумаар байна.12537 12564 12532 12561Бүрэн эрх дархтай “Оюутолгой”-н баяжмалын машинууд Нүүрсний салаа замын голоор “Оюутолгой”-н баяжмалыг ачсан цуваа л очергүй, бүрэн эрх дархтай зорчих аж. Учир нь “Оюутолгой” тусдаа өөрсдийн тээвэрлэлтийг явуулах зам барьжээ. “Оюутолгой” компани экспорт хийх тусгай гарцтай учраас ямар нэг саатах зүйл байдаггүй. Харин нүүрсний тээвэрчид тэвчээртэй хүлээж, дарааллаа алдахгүйг хичээн байж хил давж байна.
12551 12541 12543Гашуун сухайтын боомт, Цагаан хад суурьшлын бүсэд цар тахал нэвтрэх, тархах нөхцөл бүрджээ!Коронавирусын улмаас нэг хэсэгтээ нүүрс тээвэрлэлт зогссон ч аюулт өвчнөөс сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн журам тогтоогоод, нүүрсээ дахин экспортолж эхэлсэн. Гашуунсухайтын боомт дээр очиж бодит байдлыг ажиглалаа. Жолооч нар “Хилийн бүсэд очоод, халдваргүйжүүлэлтийн хувцсаа өмсөн цааш нэвтэрнэ. Тэнд коронавирусын дэглэм, хорио цээр гэж ярилтгүй. Ямар ч хяналт эмх замбараа алга. Цагаан хад суурьшлын бүс  10-15 мянган хүний хөл хөдөлгөөнд дарагддаг. Муугаар ярихад хилээр гарч орох жолооч нар аюулт өвчнийг чирээд ирвэл Цагаан хаданд дорхноо тархах эрсдэл өндөр байна. Гашуунсухайтыг чиглэсэн нүүрсний машинууд үүгээр дайран өнгөрдөг учраас шороо тоос, дуу чимээний талаар ярих юм биш. Ёстой л бум бужигнаж, түм түжигнэсэн газар. Цагаан хад, Гашуунсухайтын боомт орчим бол үнэндээ талхлагдсан суурин болж хувирчээ. Саяхан орсон их бороонд зам талбай нь битүү үерт автаж, зарим замын хэсгүүдэд нуранги үүссэн байсан. Үер усны байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдвол хамгийн түрүүнд Цагаан хад нирвэгдэх магадлал өндөр байна.
12528
12527 Жолооч нарын бас нэг зовлонЦагдаа нар нь хүртэл жолооч нарыг сүрхий торгодог гэнэ. Эрх мэдэлтний өмнө бөхөлзөхөөс аргагүйд хүрдэг байна. Шоглож хэлвэл машиных нь оврын хэмжээгээр торгодог гэсэн. Нэг гэрэл нь шатсан тохиолдолд 50-100 мянгаар торгоод явуулна. Дараагийн цагдаа мөн л дахин торгоно. Тэд тээвэрлэлтийн хугацаанд машинд нь эвдрэл үүслээ гэхэд дор нь сэлбэж, янзалж амжихгүй. Сэлбэг хэрэгслийг нь хот руу захих гэхчлэн хугацаа ордог. Энэ хооронд хэд хэдэн удаа торгуулаад авда байна. Олон залуус хахир өвөл, говийн аагим халуунд машиндаа амьдарч, зам дээр өдөр хоногийг өнгөрөөдөг. Цагдаа сэргийлэхээр шударгаар хамгаалуулж чаддаггүйг тэд учирлаж байлаа.  Бүхээгтээ цай хоолоо ууж идэн, ганц хэдхэн цаг унтаж амарч, нөхцөл байдалтайгаа арга буюу эвлэрэн зүдэрч яваа жолооч нарыг түгжирч явах хугацаанд ар гэрийнхэн нь эргэлтээр хэсэгхэн хугацааг хамт өнгөрөөдөг аж.
Одоо болтол гэрэл цахилгаантай болоогүй, суурин ч гэхэд жижигдэх хог хаягдлаар дүүрсэн газарт тэд бууж, мордон хооллож өдрийн бор хоногийг өнгөрөөж байгаа хэдэн  жолооч нар маань зутруухан явсаар залуу насаа ЦАГААН ХАДНЫ БАРААН АМЬДРАЛ ДУНД өнгөрөөж байна.
12542 1254512540
ЭХ СУРВАЛЖ: BOLOD.MN, У.МАНДАХ
скачать dle 12.0

Санал болгох