Бразилын Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь коронавирусний халдвар авчээ

🕔 2020/08/05 15:46

БРАЗИЛИА.
 /АР/. Бразилын Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь коронавирусний халдвар авчээ. Одоогийн байдлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Боловсролын сайд, Эрчим хүчний сайд, Шинжлэх ухааны яамны сайд тэргүүтэй найман хүн халдвар авсан байна. Мөн тус улсын Ерөнхийлөгч Жайр Болсонарогийн гэргий халдвар авчээ. 
 
 
Ерөнхийлөгч Жайр Болсонаро долдугаар сарын эхээр халдвар авсан билээ. Гэвч сарын сүүлээр хийсэн түүнд шинжилгээгээр халдваргүй гэсэн хариу гарснаар тэрбээр Бразил даяар тойрч ажиллахдаа ард иргэддээ вируснээс айхгүй байхыг уриалсан байна.
 
 
 
Одоогоор тэрбээр эдийн засгийг сэргээх ажилдаа орох төлөвтэй байна. Шинжээчдийн мэдээлснээр, өнгөрсөн гуравдугаар сараас хойш Бразил даяар 10 сая орчим иргэн ажлаа алдсан ажээ. Өчигдөр буюу наймдугаар сарын 5-ны өдөр тус улсад халдварын 50 мянган тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 2.8 саяд хүрсэн байна. Харин нас барсан хүмүүсийн тоо 95 мянга хүржээ.
 
 
Д.НямтулгаЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Санал болгох