Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг албадан саатуулсныг МАН тууштай эсэргүүцнэ гэв
🕔 2020/06/13 12:29
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг шүүхийн шийдвэрээр өнгөрсөн шөнө хуулийн байгууллагаас хойшлуулашгүй ажиллагаа явуулж баривчилжээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 11-нд түүнийг цагдан хорих захирамжийг гаргасан юм. Түүнийг шүүх хуралдаанд өөрийн биеэр ирээгүй, мөн шүүхэд барьцаа болгон өгөх 10 тэрбум төгрөгөө байршуулаагүй гэх шалтгаанаар ийнхүү цагдан хорих шийдвэр гаргасныг эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Түүнийг Их тэнгэрийн амны ойролцоох гэрээс нь баривчилж, хорих 461 дүгээр анги руу авч явсан байна. Энэ асуудлаар МАН-аас мөн мэдээлэл хийлээ. МАН-ын зүгээс энэ баривчилгаа нь ээлжит сонгуулийн үед явуулж байгаа хууль зөрчсөн үйл ажиллагаа хэмээн мэдэгдэж, УИХ-ын гишүүнийг албадан саатуулахыг хориглоно, цагдан хорихыг хориглоно, шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулахыг хориглоно, албадан нэгжлэг хийхийг хориглоно, УИХ-ын зөвшөөрлөөр дээрх үйл ажиллагааг хийнэ гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна гэлээ. Ингээд шүүгчийн шийдвэрийг тууштай эсэргүүцэж, энэ үйлдлээ даруй зогсоохыг шаардаж байгаагаа илэрхийллээ.
скачать dle 12.0