Хурандаа Х.Ариунболдыг нэг сар хорихоор шийдвэрлэжээ
🕔 2020/03/06 13:24
Нийслэлийн прокурорын газраас Х.Ариунболдыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянажээ. Шүүхээс прокурорын яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал нь үндэслэлтэй, дээрх үндэслэл нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзжээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс энэ сарын 03-ны өдрийн 21:45 цагт Хүрлээгийн Ариунболдыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай тогтоолыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 04-ний өдөр хүлээн авч 48 цаг баривчлах зөвшөөрөл олгожээ. Баривчлах хугацааг өчигдрийн /2020.03.05/ 21 цаг 45 минутаас хэтэрч болохгүйг дурдсан байв.
Улмаар яллагдагч Х.Ариунболдод 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болсон байна.
ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболд нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хорих ангид хоригдож буй ялтнаас авлига авдаг байсан нь АТГ-ын гүйцэтгэх ажиллагааны үеэр тогтоогдсон аж.