Цахим орчинд байршуулсан зургийг үндэслэн хяналт шалгалт хийжээ
🕔 2020/06/04 10:49
Иргэдийн дуу хоолой сайтад байршуулсан энэхүү зурган мэдээллийг үндэслэн ДБХХ-ийн даргын үүргийн дагуу Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын харъяа СХД-ийн 31-р хороо, Баруун уулын суваг болон Толгойтын суваг нийлэх хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өдөр хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ нь цэвэрлэгээ, үйлчилгээ хийж, үерийн хамгаалалтын уг далан сувгийн нэвтрүүлэх хүчин чадварыг сайжруулж, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8. /өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх;/ дахь заалтын хэрэгжилтийг хангаж, ажиллаж байгаа юм байна.
Тус зураг нь хэдэн жилийн өмнөх зураг бөгөөд нэг талаас олон түмэнд сэрэмжлүүлэх агуулгатай боловч нөгөө талаас Нийслэлийн нутаг дэвсгэр дэх Үерийн хамгаалалтын далан сувгийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг буруугаар ойлгуулах мэдээлэл болсон хэмээн тайлбарлаж байна.
скачать dle 12.0