Хүний эрхийн асуудлаар цахимаар гомдол гаргах боломжтой
🕔 2020/03/03 18:25
Covid-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн ХЭҮК-т хандахдаа заавал биечлэн ирэлгүйгээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын цахим хуудас буюу nhrcm.gov.mn хаягаар гомдол, мэдээлэл гаргах боломжтой.
Түүнчлэн хүний эрхийн асуудлаар хууль зүйн зөвлөгөө, туслалцаа авахыг хүсвэл ХЭҮК-ын 24 цагийн утас 70 000-222 дугаарт мэдээллийг үлдээх, эсвэл шууд холбогдон үйлчлүүлэхийг санууллаа.