Аймгийн хүний эрхийн комиссын мэргэжилтэн Засаг даргатай уулзалт хийв
🕔 2015/12/04 10:30
1966 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Олон улсын пакт баталсан. НҮБ-аас Олон улсын хүний эрхийн өдрийг " Бидний эрх, Бидний эрх чөлөө, Цаг ямагт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Монгол улсын Хүний эрхийн Үндэсний комиссын Дархан-Уул аймаг дахь мэргэжилтэн Ц.Долгорсүрэн аймгийн Засаг даргатай уулзалт хийж хамтран ажиллах хүсэлт тавив.
Уг өдрийг угтаж аймгийн хэмжээнд "Бидний эрх чөлөө” сэдэвт илтгэлийн уралдаан, Өглөөний уулзалт хийх, Хэлэлцүүлэг, "Бидний эрх чөлөө” сэдэвт сурагчдын бүтээлийн үзэсгэлэн гаргах аж.
Олон улсын хүний эрхийн өдрийг угтаж олон талт арга хэмжээг зохион байгуулах болсныг дуулгаж, аймгийн Засаг дарга дэмжин ажиллана гэв.