Орон тоо байгаа ч Их эмчээр ажиллах боловсон хүчин дутагдаж байна

🕔 2019/04/27 00:14
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд /ӨЭМТ/ Их эмчийн орон тоо байгаа ч ажиллах боловсон хүчин дутагдалтай байна.Энэ талаар ӨЭМТ-ийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх хуралаар хөндөгдсөн аж.Өнгөрсөн хугацаанд аймаг, орон нутгаас өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажиллах нөхцөлийг жил бүр дээшлүүлж байгаа тоног төхөөрөмж, машин, техник нийлүүлсэн.
Гэвч ӨЭМТ-ийн Их эмчийн цалин хангалтгүй, ажлын ачаалал хэт их, 1 эмчид оногдох хүн ам стандартаас давсан, залуу боловсон хүчин мэргэжил олгох курст суралцахаар явдаг зэрэгтэй уялдуулан хүний нөөцийн асуудал тулгамдаж байгааг зөвлөлийн хурлаар ӨЭМТ-үүдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Ганболд онцолж байлаа.
Хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх нь үүрэг боловч үүргээс хэтэрсэн ачаалалтай өдөр бүр тулдаг нь залуу боловсон хүчнийг ажиллах сонирхолгүй болгох, олон жил ажилласан дадлага туршлага эмч нарын тухайд цалин, хөлсний тухайд бага байдаг нь тус салбарт их эмчийн орон тоо буурсан гол үзүүлэлт болжээ.
Өнөөдрийн байдлаар нийтӨЭМТ-үүд тэтгэвэрт гарсан 8 эмч, тэтгэвэрт гарах насны 4 их эмчийг ажиллуулж байгаа аж. 
Дархан сумын хэмжээнд 5 ӨЭМТ үйл ажиллагаа явуулж байна.Тодруулбал “Аминхолбоо” ӨЭМТ 11773 иргэн, “ГОС ХОТ” ӨЭМТ 33487 иргэн, “ГЭРЭЛТЭЙ” ӨЭМТ 10413 иргэн, “МЭДСТОБ” ӨЭМТ 16476 иргэн, “ТҮВШИН ХОЛБОО ” ӨЭМТ 12107 иргэнд нийт Дархан сумын 84,252 хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй статистик судалгааг гаргасан аж.
Жилд дунджаар нэг иргэн энгийн тохиолдолд 2-3 удаа шаардлагатай тохиолдолд 5-6 удаа ӨЭМТөвдөө хандаж, эрүүл мэндийн үйлчилгээ авдаг байна. 
Иймд Засгийн газар эрүүл мэндийн яамны түвшинд нэг иргэнд ноогдох зардлыг 4-5 дахин нэмэгдүүлэх, төгсөлтийн дараах эмчийг ӨЭМТөвд 2-3 жил ажиллуулах зэргээр ӨЭМТ-үүдийн өмнө тулгамдсан асуудлуудыг холбогдох дээд байгууллагад уламжлан, арга хэмжээг авч өгөхийг аймгийн удирдлагуудаас хүслээ. 
Мөн дутагдалтай байгаа зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, оношлуураар хангахад дэмжлэг үзүүлэх, зардлыг төсөвт суулган захиалж хангах шаардлагатайг уламжлав.
скачать dle 12.0

Санал болгох