Улсын хэмжээнд 204700 төл авчээ

🕔 2016/03/15 15:10

Улсын хэмжээнд 204700 төл авчээ

Онцгой байдлын ерөнхий газраас орон нутгийн хаваржилтын байдлын талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар монгол орны нийт нутгийн 70 хувь нь цасан бүрхүүлтэй байгаа ба 17 аймгийн 62 сум цагаан зудтай, 15 аймгийн 51 сум цагаан зудархуу нөхцөл байдалтай байгаа юм байна. Зудын улмаас 463 мянга гаруй мал хорогдсоноос, хамгийн их хорогдолтой нь хонь, ямаа аж. Мөн Увс, Сүхбаатар, Завхан, Архангай, Баянхонгор аймагт малын хорогдол их байгаа гэнэ. Сүүлд авсан тоон мэдээгээр улсын хэмжээнд 204.700 төл хүлээн аваад байгаагаас 2568 ботго, 301 унага, 5215 тугал, 125.900 хурга, 71.400 ишиг бойжиж байна.

Үүнээс гадна хаваржилт хүндэрсэн аймгуудад Засгийн газрийн шийдвэрээр нийт 7.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 18 аймгийн 33 суманд автомашин, 20 аймагт 10.998.1 тн өвсийг буцалтгүй тусламжаар үнэгүй олгосон бол 7367.3 тн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулсан байна. Мөн Монголын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдээс малчин өрхүүдэд хүнс болон бусад зүйлсийн туслалцаа үзүүлжээ. Тиймээс цаашид засгийн газрын болон улсын нөөц хэрэнгээс бараа материал гаргах шаардлагагүй гэж үзсэн байна.

Б.Төгөл


скачать dle 12.0

Санал болгох