“Оюуны манлай” олимпиад 9 дэх жилдээ боллоо
“Цайхун” сургуулийн нэрэмжит “Оюуны манлай-2019” олимпиад өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Сурагчдыг математик, эх хэл болон англи хэлийг сонирхон судлах тэмүүлэлтэй болгох, эрэлт хэрэгцээг хангасан тал бүрийн чадварт суралцаж буй сурагчдыг дэмжих, амжилтыг үнэлэн урамшуулах зорилготой олимпиадад энэ жил 1300 гаруй сурагчид оролцсон аж.
2012 онд Дархан-Уул аймгийн ЕБС-иудын дунд зохион байгуулагдаж эхэлсэн “Оюуны манлай” олимпиад нь өдгөө төвийн бүсийн хэмжээнд зохион байгуулагдаж хүрээгээ тэлсэн байна. Энэ жилийн тухайд аймгийн ЕБС-иудаас гадна Сэлэнгэ, Орхон, Төв аймаг болон Улаанбаатар хотоос сурагчид ирж мэдлэг оюунаа уралдуулжээ.
“Оюуны манлай” олимпиадад оролцсоноор массын сургалтыг жигд авч яваа сургууль, багшийг дэмжих, оролцож буй сурагчийг урамшуулдагаараа онцлогтой аж.Түүнчлэн хувь болон багийн амжилтаар шилдэгүүдийг тодруулдаг.Энэ нь тухайн сургууль болон сурагчид ямар түвшинд байгааг илэрхийлэх бас нэгэн үнэлэмж болдог аж.
Тус олимпиадад тогтмол оролцдог сургууль болон сурагчид нэмэгдсээр байна.Тухайлбал Оюуны-Ирээдүй, Од, Жигүүр цогцолбор сургуулиуд жил оролцдог гэж сургалтын менежер Б.Цэрэнсамуу онцолж байна.Тэрээр мөн энэ оноос эхлэн олон жил оролцож тогтмол амжилт үзүүлсэн сурагчдад “Үнэмлэхүй аварга” шагналыг гардуулж эхэлсэн гэлээ.
“Оюуны манлай-2019” олимпиадын анхны үнэмлэхүй аварга сурагчаар Оюуны-Ирээдүй цогцолбор сургуулийн 6-3 ангийн сурагч Н.Номин-Эрдэнэ “Үнэмлэхүй аварга” шагналыг хүртжээ. Н.Номин-Эрдэнэ нь 5 жил тасралтгүй оролцож 4 алт, 1 хүрэл медаль хүртсэн ажилттайгаар тус шагналыг хүртжээ.
Бага ангийн сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлж, эх хэлний үнэ цэнийг таниулах монгол хэлний хичээлийн сургалтыг хэрхэн авч явааг дэмждэг, дунд ангийн сурагчдын математик, англи хэлний сургалтыг хэрхэн авч явааг бага, дунд ангиар дэмжин гаргадагаараа онцлоготой олимпиадад урд өмнөх жилүүдэд 500-600 сурагч оролцдог байсан бол энэ жил оролцогдын тоо 2 дахин нэмэгдсэн нь ач холбогдолтой төдийгүй сурагчдын хүсэн хүлээдэг олимпиадын нэг болсоныг шавь нараа бэлтгэн оруулсан багш нарын төлөөлөл хэлж байлаа.
Сурагчдын сэтгэх чадвар болон стандарт хангалтыг шалгасан “Оюуны манлай-2019” олимпиад шилдэгүүдийг өнөөдөр Цайхун сургуулийн байранд гардуулан өгөв.
Дашрамд жил бүрийн хавар зохион байгуулагддаг олимпиадад өөрийгөө сорих, мэдлэгээ бататгах хүүхэд бүрт нээлттэй бөгөөд бүртгэл эхэлсэн тохиолдол бусад аймгуудаасаа мэдээллээ онлайнаар өгөх боломжтой ажээ.