Аюулгүй ажиллагааг мөрдөж, бичиг баримтын зөрчилгүй ажиллахыг сануулав
Дархан-Уул аймгийн Барилга, хот байгуулалтын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болов. Аймгийн хэмжээнд нийт төрийн болон хувийн хэвшлийн 80 гаруй барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байдаг аж. Тэдгээр байгууллагуудын удирдлагууд 2019 онд хийгдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын мэдээллийг нэг дороос авахын зэрэгцээ хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлж тулгамдсан асуудлаа хамтдаа ярилцлаа.
Зөвлөгөөны эхэнд Дархан-Уул аймгийн ерөнхий эдийн засагч Б.Батсүх 2019 онд Дархан-Уул аймагт хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, арга хэмжээ, анхаарах асуудлын талаар аймгийн Барилга, хот байгуулалтын салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр мэдээлэл өгөв.
Тодруулбал Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 29.9 тэрбум төгрөгийн 30 төсөл арга хэмжээ, Шилжих хөрөнгө оруулалтын 7.7 тэрбум төгрөгийн өртөгтэй 5 төсөл арга хэмжээ, Аймгийн төсөв болон Орон нутгийн хөгжлийн сан, Замын сан, Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар нийт 9,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 98 төсөл арга хэмжээ хийгдэх ажээ.
Түүнчлэн гадаадын зээл тусламжаар Өвсний үндэс төслийн хүрээнд 0.2 тэрбум төгрөг, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Дархан сумын 15-р багт 960 хүүхдийн сургуулийг 7.4 тэрбум, Бохир усны менежмент төслийн хүрээнд энэ онд 23.7 тэрбум төгрөгийн өртөгтэй бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжих бөгөөд анхаарах асуудлуудынталаар танилцууллаа.
Мөн 2018 онд Орон нутгийн өмчийн газар 22.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 82 төсөл, арга хэмжээний худалдан авалтыг 100 хувийн гүйцэтгэлтэй, 1.2 тэрбум төгрөгийн хэмнэлттэй, үр ашигтай, ил тод, хариуцлагатай зохион байгуулсан аж.Харин 2019 онд Орон нутгийн өмчийн газраар зохион байгуулагдах 42.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 114 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 388 дугаар тогтоолоор эрх шилжигдсэн байна.Тендерт оролцогчдын нийтлэг гаргадаг алдаа, дутагдлуудыг анхаарч ажиллахыг аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга С.Баясгалан мэдээлэл өглөө.
зөвлөлөө.
Харин “Дархан-Хот Байгуулалт Барилга Захиалагчийн Газар” ОНӨААТҮГ-ын дарга Н.Батсайханы тухайд мөн 2018 онд орон нутагт захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэсэн тухай, цаашид анхаарах асуудлуудын талаар мэдээлэл хийсэн.
Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2016, 2017 оноос 2018 онд шилжих хөрөнгө оруулалтаар 5 төсөл, аймгийн Засаг даргын болон Дархан, Шарын гол, Хонгор, Орхон сумдын Засаг даргын захиалагчийн хяналт гүйцэтгүүлэхээр ирүүлсэн гэрээний дагуу 16.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай 80 төсөл арга хэмжээ, 18 хөтөлбөр төсөл, ХХААХҮЯ-ын “Малын удмын сангийн үндэсний цогцолбор төв”, Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл арга хэмжээнд хяналтын гэрээ байгуулан ажилласан бөгөөд дараах нийтлэг алдаанууд гарчээ.
Барих гэж буй объектын зураг, төсөв, гэрээ болон бусад бичиг баримттай дутуу танилцдаг, Ажлын талбайг батлагдсан зургийн дагуу зохион байгуулдаггүй, эмх цэгцэд анхаардаггүй, Ажилчдад хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгдөг боловч мөрдүүлдэггүй, багаж хэрэгслээр бүрэн хангадаггүй, Захиалагчийн хяналт тавьж буй байгууллагын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй, Өөрийн хүчин чадлаас давсан олон ажил авч гүйцэтгэдэг, Барилгад гарал үүсэл нь тодорхойгүй, бараа материал хэрэглэдэг, Өргийн ажлыг зураг төслийн дагуу норм дүрмийн хүрээнд гүйцэтгэдэггүй, Зураг , төсөв хоорондоо зөрүүтэй зэрэг нийтлэг алдаануудыг гаргадаг байна.Тиймээс цаашид дээрх алдаануудыг давтан гаргахгүй байх тал дээр анхааран ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад зөвлөлөө.
Түүнчлэн тайлан мэдээг хууль, журмын дагуу тогтмол ирүүлэх
Санхүүжилт олгоход бараа, ажил, үйлчилгээний гэрээнээс гадна зураг төсөв боловсруулах гэрээ, зохиогчийн хяналтын гэрээ, барилга захиалагчийн техник хяналтын гэрээг заавал ирүүлэх хэрэгтэйг холбогдох төрийн байгуулагуудын удирдлагууд зөвлөгөөнд оролцогчдод зөвлөлөсөнөөр өндөрлөсөн юм.