Нуурын гүнд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургалт болов

🕔 2019/02/14 20:01
Дархан-Уул аймгийн ОБГ-аас Нуурын гүнд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургалт зохион байгуулав.Уг дадлага, сургалт Дархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших "Түшиг-Уул" ХХК-ийн Хиймэл нууранд явагдсан аж. 
Дадлага, сургалтыг зохион байгуулсанаар болзошгүй аюулт үзэгдлийн үед гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, ОБГ-ын бэлтгэл бэлэн байдал, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулахад оршдог ажээ.
Энэ үеэр хээрийн радио станцыг ажиллагаанд бэлдэх, ослын талбайн гадна хамгаалалтад авах, нэрвэгсэдийг нуурын гүнээс гаргах,
нэрвэгдэгчдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх, нэрвэгдэгчийг зөөвөрлөх ажиллагаа, нэрвэгдэгчдийн сэтгэл зүйг дэмжих үйл ажиллагааг явуулж, дулаан байр, хоол хүнс, хувцасаар хангах нуурын усанд живсэн авто машинд холболт хийж татан гаргах, хэргийн газарт, хэрэг бүртгэлийн үйл ажиллагааг явуулах зэрэг үзүүлэх дадлага, сургалтын ажлууд зохион байгуулагджээ.Тус ажиллагаанд аймгийн ОБГ болон Цагдаагийн алба хаагчид оролцсон аж.
Дадлага, сургалтын үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Дархан сумын засаг даргын орлогч Б.Батбаяр, ОБГ, Цагдаагийн газрын удирдлагууд үзэж сонирхжээ.
скачать dle 12.0

Санал болгох