Сураггүй болсон 5 настай охиныг эрэн хайж байна
🕔 2018/08/21 12:18
Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн "Ширээ нурууны нутаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ тус сумын харьяат Э гэгч 5 настай охин энэ сарын 19-ний өдөр 16:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон, "Хараа” голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлага орон нутгийн Онцгой байдлын албанд ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, Цагдаагийн байгууллагын 82 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 112 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр тус багийн "Ширээ нурууны нутаг”, Орхон сумын "Бүрэн толгой”, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын "Хараа” голын гүүр хүртэл 52 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.
скачать dle 12.0