Энэ сарын 26-наас зуны цагийн тоололд шилжиж цаг өөрчилнө
🕔 2016/03/10 15:11
Энэ гуравдугаар сарын 25-26-нд шилжих баасан гарагийн шөнө зуны цагийн хуваарьт шилжиж цагийг урагшлуулах юм байна. Өөрөөр хэлбэл 00.00 цагаас та цагаа 01.00 дээр тааруулах юм. Зуны цагийн хуваарь есдүгээр сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Орон даяар зуны цагийн тоололд шилжиж байх тухай энэ тогтоолыг Засгийн газрын 2015 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар гаргаж жил бүр мөрдөж байхаар шийдвэрлэсэн юм байна.
скачать dle 12.0