Нефтийн үнэ 10 хувиар өсөв
Brent ба WTI маркийн нефтийн үнэ өнгөрсөн долоо хоногт өслөө. ОХУ ба ОРЕС-ийн орнуудын уулзалт удахгүй болох мэдээний улмаас үнэ ийнхүү өсжээ. Мөн АНУ-ын нефть олборлох цооногийн тоо цөөрсөн мэдээ ч үүнд нөлөөлөв.
Гуравдугаар сарын 4-ний Баасан гаригийн арилжааны хаалтаар Лондоны ICE
бирж дээр Brent нефтийн тавдугаар сарын нийлүүлэлтийн гэрээний нэг
баррелийн үнэ 4,5 хувиар нэмэгдэн $38,72 хүрлээ. Brent маркийн хувьд энэ
нь 2015 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт
болжээ. Өнгөрсөн долоо хоногт Brent нийтдээ 9,3%-иар өслөө.
Нью-Йоркийн NYMEX бирж дээр WTI маркийн дөрөвдүгээр сарын нийлүүлэлтийн
гэрээний нэг баррель нь 3,9%-иар нэмэгдэн $35,92-оор арилжаа хаажээ.
Долоо хоногийн турш энэ маркийн нефтийн үнэ 9,6%-иар өсчээ.