Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл ажиллагааг үргэлжлүүлнэ

🕔 2019/01/02 11:36

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэж БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун мягмар гарагт мэдэгдэв. Мөн АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахад хэзээд бэлэн байна гэж хэлжээ. "Солонгосын хойгт энх тайвныг цогцлоох үйл явцыг үргэлжлүүлж, цаашлаад АНУ-ын тал хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн нөхцөлд цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах арга замыг эрэлхийлэх болно” гэж БНАСАУ-ын удирдагч онцлон тэмдэглэсэн байна.

Мөн хилийн Кэсон хот дахь хоёр Солонгосын аж үйлдвэрийн хамтарсан цолцолборыг дахин нээж, "Кумган” уулын аяллын хөтөлбөрийг үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэж тэрбээр нэмж хэлжээ. Аж үйлдвэрийн цогцолбор болон "Кумган” уулын аяллын бүсийн үйл ажиллагаа сүүлийн хэдэн жилийн турш зогсонги байдалд байсан юм. 

Э.Хулан  


 

скачать dle 12.0

Санал болгох