Ёкозүна цолтон залуу бөхийг дэглэвэл зодог тайлуулж байхаар боллоо
🕔 2018/12/24 15:18
Холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурал энэ сарын 19-нд болж, туслах
болон залуу бөхчүүдийг дэглэсэн сүмочдод оноох шийтгэлийг тогтоолоо. Хэрэв
ёкозүна цолтон залуу бөхөд гар хүрч, бие махбодь, сэтгэл зүйн дарамт учруулвал
шууд зодог тайлуулахаар болсон байна.
Холбооноос гаргасан шийдвэрт:Шавиа дэглэсэн оякатад Сүмогийн холбооноос хөөх
шийтгэл онооно.Жюүрёо, дээд зиндааны цолтой бөх дэглэх, зодох хэрэг өдүүлбэл
1-2 башё өнжөөнө. Макүшитагаас доош зиндааны бөхчүүдэд хэргийн хүнд хөнгөнөөс
шалтгаалан, башё өнжөөх, хатуу анхааруулга өгөх шийтгэл оноох болжээ.
М.Сугар-Эрдэнэ