Газрын тосны 29 хоногийн нөөцтэй байна

🕔 2018/12/20 14:51

Газрын тосны 29 хоногийн нөөцтэй байна

 

Дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ цаашид ч буурах хандлагатай байгаа талаар шинжээчид таамаглаж байна. Тухайлбал газрын тос тонн тутамдаа 82-148 ам.доллараар буурч, АИ-92 автобензиний үнэ тонн тутамдаа 617 ам.доллар, дизелийн түлш 706 ам.доллар болжээ. 


Харин манай улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 29 хоногийн газрын тосны нөөцтэй байгаа аж. Үүнд А-80 автобензин 86 хоног, АИ-92 автобензин 30 хоног, Дизелийн түлш 23 хоног, ТС-1 онгоцны түлш 26 хоногийн нөөцтэй байна.

скачать dle 12.0

Санал болгох