Шарын гол суманд Япон улсын Өвсний үндэс хөтөлбөр хэрэгжинэ

🕔 2018/12/19 11:37

Шарын гол суманд Япон улсын Өвсний үндэс хөтөлбөр хэрэгжинэ

 

Дархан-Уул аймаг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн "Өвсний үндэс” хөтөлбөртэй 1999 оноос эхлэн 19 жилийн туршид хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн чиглэлд 3, хүрээлэн буй орчны чиглэлд 1, боловсролын чиглэлд 17 нийт 21 төсөлд /
1.743.179/ ам. долларын санхүүжилтийг хүлээн авч иргэдийнхээ ая тухтай байдлыг бүрдүүлсэн билээ. Дээрх төслүүдийн хүрээнд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай байсан тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдэж, хүүхдүүд тав тухтай, эрүүл, дулаахан орчин нөхцөлд сурч боловсрох болсон билээ. Харин өнөөдөр /2018.12.18/ 300 гаруй сурагчтай Шарын гол сумын 6 дугаар сургуулийн засварын төсөл хэрэгжихээр болж гэрээнд талууд гарын үсэг зурлаа. Шарын гол сумын 6 дугаар сургуулийн засварын төслийг ирэх оноос эхлэн хэрэгжүүлэх бөгөөд нийт 200 орчим сая төгрөг зарцуулагдах юм байна. скачать dle 12.0

Санал болгох