“Тавантолгойн цахилгаан станц”-ын төслийг АТГ-ынхан шалгаж эхэллээ

🕔 2018/12/17 15:16

Монгол Улсын төв болон өмнийн бүсэд эрчим хүчээр хангах, БНХАУ-аас импортолдог цахилгааныг багасгах, эдгээр бүс нутгийг найдвартай эх үүсвэртэй болгох зорилготой "Тавантолгойн цахилгаан станц” төсөл хэрэгжүүлж эхлээд таван жил гаруй болж байна. Энэ станцыг ашиглалтад оруулснаар Оюутолгойг баталгаат эрчим хүчээр хангах манай Засгийн газрын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой.

Уг гэрээнд "2017 оны дунд үеэс эхлэн эрчим хүчээр хангана” гэсэн үүрэг Монгол Улсын Засгийн газар хүлээсэн байдаг. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Эрчим хүчний сайдын 2013 оны гуравдугаар сарын 19- ний 36 дугаар тушаалаар байгуулсан "Тавантолгойн цахилгаан станц” төслийн нэгжийн баримт, бичгийг АТГ-ынхан шалгаж эхэлжээ. 

Прокурорын байгууллагын эх сурвалж "Дээрх төслийг хэрэгжүүлэхийн тулд хуулийн, техникийн, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн хуулийн этгээдүүдийг сонгож төслийн нэгжийнхэн гэрээ байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, эсэх, албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулсан, гүйцэтгэгч талаас хууран мэхэлж санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан, үгүйг шалгаж тогтоох шаардлагатай байгаа учраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээр болсон” гэж мэдээлэв.

 

Unuudur.mn


скачать dle 12.0

Санал болгох