Монголын анхны нарны цахилгаан станц ашиглалтад орлоо

🕔 2017/01/19 17:58

Монголын анхны нарны цахилгаан станц ашиглалтад орлоо

 

Дархан-Уул аймгийн нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 10 мвт хүчин чадал бүхий нарны цахилгаан станцын албан ёсны нээлт өнөөдөр боллоо.

Дээрх аймагт төвтэй Монгол Улсын "Солар Повер Интернешнл” компани Япон Улсын "Шарп” корпораци, "Шигемүтци Шожи” компанитай хамтран манай орны аж үйлдвэрийн хоёр дахь том хот болох Дархан-Уулд 10МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг таван сарын хугацаанд ашиглалтанд орууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Эрчим хүчний сайд П.Ганхүү, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мацато Такаока болон аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат нарын зэрэг эрхэм оролцсон байна.

Тус нарны станц нь 14,1 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд энэ нь 20,000 айл өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой аж. Улмаар жилд 14,746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлэх ач холбогдолтой хэмээн "Solar power international” компанийн гүйцэтгэх захирал Б.Мандалбаяр онцоллоо.

скачать dle 12.0

Санал болгох