“Сайн хичээл- Сайн туршлага” зөвлөлгөөн болж байна

🕔 2016/03/06 12:43

Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёлын газраас эрхлэн аймгийн хэмжээнд 2015-2016 оны хичээлийн жилд "Хүүхэд бүрийг хөгжүүлэх” хичээлийн үйл ажиллагааны туршлага солилцох уулзалтыг зохион байгуулав.

Бүсийн зөвлөгөөнийг батлагдсан хуваарийн дагуу дөрвөн бүсэд явуулж байна. Дархан сумын 18 дугаар сургуульд "Сайн хичээл-Сайн туршлага” солилцох зөвлөлгөөн болж нээлтэд Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа оролцож багш сурагчдад амжилт хүсэв. "Жигүүр” бүсийн зөвлөлгөөнд дөрвөн сургуулиас шилдэг багш нар оролцож сайн туршлагыг түгээн дэлгэрүүлжээ.

Зөвлөлгөөн нээлттэй хичээл, хэлэлцүүлэг, зөвлөгөө санал солилцох уулзалт, сайн туршлагын эсээ бичих зэрэг чиглэлээр явагдаж байна. Хүүхэд бүрийг хөгжүүлэх "Сайн хичээл- Сайн туршлага” солилцох зөвлөлгөөнд сургуулийн захирлууд, эцэг эх, төр захиргааны байгууллагын төлөөллүүд урилгаар оролцлоо.

Б.Норовсамбуу

скачать dle 12.0

Санал болгох