Дарханд АНУ-ын Соёлын төвийг байгуулах талаар ярилцлаа
Дархан-Уул /МОНЦАМЭ/.АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Роберт Тэйтпүрэв гарагтаймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, ГБХЗХГ-ын дарга А.Амгалан нартай уулзалт хийлээ.
Уулзалтаар Дархан-Уул аймагт АНУ-ын соёлын төвийг байгуулах талаар ярилцажцаашид англи хэлийг хүүхэд залуучуудад түлхүү эзэмшүүлэх, соёлыг түгээн дэлгэрүүлэх замаар залуусын боловсролд томоохон хөрөнгө оруулалт хийх талаар ярилцсанаж.
Тус төвийг байгуулах асуудлыг АНУ-ын элчин сайдад уламжилж, АНУ-ын Засгийн газраас зарлаж буй тэтгэлэгт хөтөлбөрт Дарханы оюунлаг залуусыг түлхүү хамруулах тал дээр хамтран ажиллахаарурьдчилсан байдлаар тогтсон байна.
Уулзалтын дараагаарАНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Роберт Тэйтманай аймгийн оюутан сурагчдад зориулжөөрийн улсаас хэрэгжүүлж байгаа тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах, "Мэргэжил зөв сонголт-Гэрэлт ирээдүй” лекц уншжээ.
Дотоодын их, дээд сургуулиудаас гадна гадаадын тэр дундаа АНУ-ын коллеж их сургуулиудад тэтгэлэгтээ суралцах боломжийг нээх, оюутан сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох, цаашлаад төлбөрийн асуудлаа хэрхэн шийдвэрлэхэд түлхэц болохуйц лекц зохион байгууллаа гэж сурагчдын төлөөлөл үзэж байна.