Ирэх сард бизнес форум болно

🕔 2016/08/19 09:11

Ирэх сард бизнес форум болно

 

Бүгд найрамдах Чех улсын Элчин сайдын яамны эдийн засгийн хэлтсийн дарга Ладислав Хораак аймгийн удирдлагуудтай уулзав. Энэ үеэр ирэх ирэх есдүгээр сард тус элчин сайдын яамнаас манай аймагт бизнес эрхлэгчдийн дунд эдийн засгийн форум зохион байгуулах гэж байгаагаа дуулгасан юм. Уг арга хэмжээнд хамтран оролцох саналыг энэ өдрийн уулзалтын үеэр онцгойлон ярилцлаа. Өнгөрсөн 2015 онд Монгол улсад Чех, Монголын Засгийн газрын комиссын хурал зохион байгуулагдсан бөгөөд энэ үеэр Дархан-Уул аймагт "Эрэл цемент” ХХК-нийг шинэчлэх, Коксийн үйлдвэрийг барих төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж ярьжээ. Тиймээс уг хоёр төслийг хэрхэн хэрэгжүүлэх цаашлаад үйлдвэрлэл хөгжсөн манай аймагт өөр ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж нөхцөл байгааг газар дээр нь судлах зорилготойгоор эдийн засгийн форумыг зохион байгуулж байгаа ажээ. Уг уулзалтын төгсгөлд Үйлдвэрлэл дэд бүтэц хариуцсан аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд уг форумыг зохион байгуулахад хамтран оролцох хүсэлтэй байгаагаа уламжлаад ажлын хэсэг томилон ажиллуулах үүргийг аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ц.Сүхбаатарт үүрэг болгосон юм

 

Д.Батскачать dle 12.0

Санал болгох