VIP 33 Уулзалт, сургалт, лекц
🕔 2016/02/02 11:17
"VIP
33” Уулзалт, сургалт, семинарын энэ долоо хоногийн эхний зочноор
БОНХАЖЯамны Цэвэр технологийн хэлтсийн дарга доктор, проф Г.Нямдаваа оролцож
"Цэвэр технологийн хэлтсийн үйл ажиллагаа”, Монгол орны байгаль орчны төлөв
байдал” зэрэг сэдвээр лекц уншиж, мэргэжилтнүүдийн сонирхсон асуултанд хариулт
өгч харилцан ярилцлага өрнүүллээ.
Тус хэлтсийн өнгөрсөн жилүүдэд хийж гүйцэтгэсэн томоохон ажлын нэг бол 2013 оны 303-р тогтоолоор байгальд ээлтэй техник, технологийг нэвтрүүлж байгаа компаниудыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай 40 нэр төрлийн жагсаалтыг батлуулсан байна.
Мөн тус хэлтэс нь БОНХАЖЯам, БСШУЯ, Шинжлэх ухаан технологийн сантай хамтран 2009 оноос эхлэн хэрэгжсэн шинжлэх ухаан технологи, инновацийн төслүүдийн судалгааг гаргаж, мониторинг хяналт, үнэлгээнд хамруулан 2016 онд төсөл хөтөлбөрийнхөө хүрээнд нийт 6 төслийг хийж гүйцэтгэхээр батлуулсан ажээ.
скачать dle 12.0