“Их алдрын эхлэл” наадмын гранприг бүжгийн “Хүннү” хамтлаг хүртлээ
"Хүүхэд ирээдүйн эзэд" ТББ-аас санаачлан зохион байгуулсан "Их алдрын эхлэл” хүүхдийн урлагийн анхдугаар наадам 2 сарын 27,28 нд нийслэлийн Баянзүрх дүүргийн соёлын ордон буюу жанжин клубд амжилттай зохион байгуулагдлаа. Наадамд нийслэл хотын ерөнхий боловсролын сургуулиудаас гадна Багануур, Налайхдүүрэг, Дархан-Уул, Орхон-уул, Дорноговь, Хэнтий, Архангай, Говьсүмбэр, Дундговь аймгуудаас авьяаслаг багачууд ирж дуу бүжгийн төрлөөр өрсөлдлөө. Наадмын шилдгийн шилдэг гранпри шагналтан буюу 1000000 төгрөгийн шагналын эзнээр Баянзүрх дүүргийн соёлын ордоны бүжгийн "Хүннү” хамтлаг шалгарсан байна.
|
6-9 насны гоцлол бүжгийнтөрөлд:
1. Бямбажаргалын Уянгатөгөлдөр
2. Зулцэцэгийн Азжаргал
3. Цээлээхүүгийн Эрхсаран
6-9 насны гоцлол дууны төрөлд
1. Мөнхжамцийн Ариунболд
2. Болормаагийн Хүрэлбаатар
3.Батгэрэлийн Бямба-Эрдэнэ
10-13 насны Гоцлол бүжгийн төрөлд:
1.Алтанцэцэгийн Баянбаатар
2.Баасансүрэнгийн Ундралсайхан
3.Амгаланбаатарын Хажидцогзол
10-13 насны гоцлол дууны төрөлд:
1. Өлзий-Оршихын Билгүүн
2. Очирбатын Буянхишиг
3. Алтандөлийн Энхлэн
тусгай байранд:
Хөхөөсүрэнгийн Отгонзаяа
Мөнх-Эрдэнийн Мандах
14-17 насны гоцлол бүжгийн төрөлд:
1. Анужин
2. Ариунжаргалын Шинэ-Идэр
3. Саранмижидийн Хонгорзул
14-17 насны гоцлол дууны төрөлд:
1. Эрдэнэтулгын Эрхэмбаяр
2. Баатарын Доржнамжин
3. Доржпаламын Сүхбат
тусгай байранд:
Жамьяндагвын Халиун
Хамтлаг бүжгийн төрөлд:
1. ”Бүжиг бүжиг” хамтлаг
2.”Их Соёнгоо” хамтлаг
3. ”Цоглог 2″ хамтлаг
Хамтлаг дууны төрөлд:
1. "Шувуухай” хамтлаг
2. "Linked” хамтлаг
3. "Велканто-1″ хамтлаг
тусгай байранд "Монгол аялгуу” хамтлаг шалгарчээ.
|
"Их алдрын эхлэл” хүүхдийн урлагийн наадам цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд наадмын хамтран зохион байгуулагчаар "M Records” студи ажиллаж дууны төрлөөр тэргүүн байранд шалгарсан болон тусгай байрууд эзэлсэн хүүхдүүдэд нэг дуу үнэ төлбөргүй бичүүлэх эрхээр шагнажээ.